Танк контейнер нь шингэн барааг тээвэрлэх, хадгалах болон зөөвөрлөх арга барилаараа дэлхийд хувьсгал болж гарч ирсэн. Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг өндөржүүлсэн, зардлыг бууруулж, хэрэглэхэд амар хялбар мөн төрөл бүрийн зориулалттай тээврийн систем нь дэлхий даяар үр өгөөжөө чадсан.
ТАНК КОНТЕЙНЕРЫН ТАЙЛБАР
Танк контейнер нь раманд суурилуулсан даралтат сав юм.
Рамны хэмжээсүүд нь Олон Улсын Стандартын Байгууллагаас санал болгосон стандарттай нийцсэн бөгөөд рам нь шингэн барааг далайн болон хуурай замаар зөөвөрлөх олон улсын код стандартын дагуу үйлдвэрлэгдсэн.
Энэхүү танк контейнер нь IMO-1 загвараас үүсэлтэй, олон төрлийн тээврээр тээвэрлэх боломжтой зөөврийн зориулалтай. Бүтээгдэхүүнээр дүүргэсэн тохиолдолд 6 хүртэл танк контейнерыг харин хоосон бол 9 хүртэл контейнерийг дээр дээр нь агуулахад өрж тавих боломжтой.
Танк контейнер нь 25,000-с 26,000 +/-2% литрийн багтаамжтай.
Талуудын хэмжээсүүд ба жин:
Урт: 6058мм (20 тохой); Өргөн: 2438мм (8 тохой);
Өндөр: 2591мм (8 тохой 6 инч); Нийт жин /ачаатай/: 36,000кг (79,365 фаунд);
Өөрийн жин /ачаагүй/: 3,600 – 3,900кг;
Ачиж болох ачааны жин: 32,100 – 32,400кг
Савны даралт тэсвэрлэлт: 4 бар (58 псай буюу 1 инч талбайд 1 фаунд даралт өгөхөд тэсвэрлэх чадвар);
Танк контейнерын ажиллах температурын хэмжээ:
хасах -40°С-аас нэмэх 130°С
Савны материалууд:
SANS 50028-7-1.4402 стандартын ган буюу 10Ch17Ni13Mo2-той тэнцэнэ
Хананы зузаан: 4.6 мм
Суурийн зузаан: 5.3 мм