Нефтийн үнэ өсжээ.

Share on facebook
Share on linkedin
Share on twitter
Share on email

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Нефть олборлогч томоохон орнууд олборлолтын одоогийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсоны дараа нефтийн үнэ мягмар гарагт өсжээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нефтийн долоодугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 1.4 ам.доллароор өсөж, 67.72 ам.долларт хүрсэн байна.

Нефть экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /OPEC+/ нефтийн олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нэг торх нефтийн наймдугаар сарын үнэ 93 центээр өсөж, 70.25 ам.долларт хүрчээ.

Тус бүлэг дөрөвдүгээр сарын уулзалтаараа зах зээлд 5-7 дугаар сард өдөрт нийлүүлэх нефтийн хэмжээгээ 2.1 сая орчим торход хүргэхээр шийдвэрлэсэн юм.

“OPEC+” дараагийн уулзалтаа ирэх долоодугаар сарын 1-нд товлосон билээ.

Бусад мэдээ

Компани Нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 оны 08-р сараас эхлэн өөрсдийн бололцоогоо ашиглан нийтийн эрүүл мэнд, …

Танк контейнер нь шингэн барааг тээвэрлэх, хадгалах болон зөөвөрлөх арга барилаараа дэлхийд хувьсгал болж гарч …