“1 сая маск” аян

Share on facebook
Share on linkedin
Share on twitter
Share on email

Компани Нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 оны 08-р сараас эхлэн өөрсдийн бололцоогоо ашиглан нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө чиглэсэн  “1 сая маск” аяныг зохион байгуулан явуулж байна.

Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан дэлхий нийтэд төдийгүй Монгол улсад тулгараад буй Ковид-19 цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л салбарт хэрэгжүүлж, хохирол багатай даван туулахаар хичээн ажиллаж байгаа энэ цаг үед сэтгэлийн дэм болгон өөрсдийн өчүүхэн хувь нэмрийг оруулах зорилгоор БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, эрүүл мэндийн шаардлагад бүрэн нийцсэн эмнэлгийн мэс заслын зориулалттай нэг удаагийн маскыг оруулж ирэн харилцагч төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мөн эрүүл мэндийн байгууллагуудад хандивлаад байна.

Хандивласан байгууллагууд:

  1. Сайншанд дахь гаалийн газар
  2. Чойр дахь Гаалийн салбар
  3. Улаанбаатар хотын гааль
  4. Толгойт өртөөн дэх Гаалийн газарт
  5. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт
  6. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны иргэд, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтэст
  7. УБТЗ-ын удирдах газар
  8. УБТЗ-ынТээвэр зохион байгуулалтын алба
  9. УБТЗ-ын Толгойт өртөө
  10. Төмөр замын дээд сургуулийн дотуур байрны оюутнуудад
  11. Хаан банк
  12. Худалдаа хөгжлийн банк
  13. Голомт банк
  14. БГД-ийн ахмадын эмнэлэг
  15. Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэг
  16. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  17. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв
  18.  Хавдар судлалын төв эмнэлэг
  19. МУҮИС-ийн эмнэлэг
  20. “Үзэсгэлэнт” эмнэлэг
  21. БГД-ийн 13-р хорооны Өрхийн эмнэлэг
  22. БГД-ийн 13-р хорооны ЗДТГазар
  23. МУИС санхүүгийн тэнхим
  24. СБД-ийн 7-р хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэст

Цаашид улс орныхоо аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь нас эрүүл энхийн төлөө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд гар бие оролцож, халуун цэг дээр нь ажиллаж буй эрүүл мэндийн салбарын албан хаагчиддаа болон бусад байгууллага хувь хүмүүст зориулж энэхүү “1 сая маск” хандивын аяныг үргэлжлүүлэн хийхдээ бид таатай байх болно. 

“1 сая маск” аян үргэлжилж байна.

Бусад мэдээ

Танк контейнер нь шингэн барааг тээвэрлэх, хадгалах болон зөөвөрлөх арга барилаараа дэлхийд хувьсгал болж гарч …

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 8 сарын байдлаар 144 улстай худалдаа хийж, гадаад худалдааны …