БНХАУ-аас энэ сард 11 мянга орчим тонн автобензин нийлүүлж байна.

Share on facebook
Share on linkedin
Share on twitter
Share on email

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас энэ сард багтан 3 удаагийн ачилтаар 150 вагон, нийт 8250 тн АИ-92 автобензин импортоор оруулж ирэх байсан. Тэгвэл дахин 50 вагоныг нэмэхээр болжээ.

Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээврийг тусгай горимоор зохион байгуулж, эхний ээлжийн 50 вагон энэ сарын 26-нд, хоёр дахь ээлжийн 50 вагон 27-нд, 3 дахь ээлжийн 50 вагон өчигдөр Замын-Үүд боомтоор орж иржээ. Дөрөв дэх ээлжийн 50 вагоныг Хөх хотоос ачсанаар өнөөдөр 12.00 цагт Эрээн боомтод ирлээ.

Хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачихыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ бүх хүчин чадал, нөөц боломжоо дайчлан, эхний 56 вагон өчигдөр Улаанбаатар хот руу хөдөлсөн байна.

ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн уулзалт, хэлэлцээрийн дүнд энэ сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тн АИ-92 автобензиний эхний ээлж 1210 тн АИ-92 автобензин ачсан 20 вагон энэ сарын 27-нд нийслэлийн Толгойт өртөөнд ирж, шатахууны агуулахуудад хуваарилжээ. Үлдсэн 300 орчим тн АИ-92 автобензинийг үйлдвэрээс ачсан 5 вагон замдаа явж байгаа аж.

Хятад улсаас импортлох 724 вагон автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээврийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах талаар ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, УБТЗ, шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагатай хамтран, шуурхай ажиллаж байгааг УУХҮЯ мэдээлэв.

Бусад мэдээ

Компани Нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 оны 08-р сараас эхлэн өөрсдийн бололцоогоо ашиглан нийтийн эрүүл мэнд, …

Танк контейнер нь шингэн барааг тээвэрлэх, хадгалах болон зөөвөрлөх арга барилаараа дэлхийд хувьсгал болж гарч …