Бид дахин 2024 оны ахин ТОП 100 ААН боллоо

Монгол улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр өргөмжилдөг 2024 оны “ТОП 100 ААН”-ээр шалгарсан эрхэм хүндэт бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2022 онд 5,000 ам.долларыг давж, 2023 онд 5,875 ам.доллар, 2024 онд 6,898 ам.долларт тус тус хүрлээ. Өнгөрсөн 2024 онд Монгол Улсын эдийн засаг 4.9 хувиар өсөж, ДНБ оны үнээр 80 их наяд төгрөгт хүрлээ. Эрхэм хувийн хэвшил, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч та бүхний борлуулалтын орлого эдийн засгийн 70 орчим хувьтай тэнцэж, татварын орлогын 30 орчим хувийг бүрдүүлсэн нь улс орны эдийн засаг ийнхүү өсөж, нэмүү өртөг бүтээж, олон мянган хүнийг ажлын байраар хангахад онцгой хувь нэмэр оруулж, чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэж байна гэлээ.

Бусад мэдээ

Компани Нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 оны 08-р сараас эхлэн өөрсдийн бололцоогоо ашиглан нийтийн эрүүл мэнд, …

Танк контейнер нь шингэн барааг тээвэрлэх, хадгалах болон зөөвөрлөх арга барилаараа дэлхийд хувьсгал болж гарч …