БНХАУ-аас энэ сард 11 мянга орчим тонн автобензин нийлүүлж байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас энэ сард багтан 3 удаагийн ачилтаар 150 вагон, нийт 8250 тн АИ-92 автобензин импортоор оруулж ирэх байсан. Тэгвэл дахин 50 вагоныг нэмэхээр болжээ. Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээврийг тусгай горимоор зохион байгуулж, эхний ээлжийн 50 вагон […]