Манай компани нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл газрын тосны бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.
Манай хамт олон ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг импортолж, Улаанбаатар, Дархан хот дахь өөрийн эзэмшлийн 12.0 мянган тонн хүчин чадал бүхий газрын тосны бүтээгдэхүүний үндсэн 3 агуулахаас Монгол улсынхаа газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний тодорхой хувийг ханган ажиллаж байна.
Манай найдвартай хөрөнгө оруулагчид, харилцагч, хэрэглэгчид, мөн ажилсаг, эвсэг, нөхөрсөг хамт олны бүтээлч хөдөлмөрийн үр шимээр компанийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж, улс орныхоо хөгжилд зохих хувь нэмэр оруулсаар байна.
Манай компанийг үүсгэн байгуулагдсан үеэс өнөөг хүртэл хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, харилцагч, үйлчлүүлэгчид та бүхэндээ компанийхаа хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлье.
Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна.