Импорт

Манай компани ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнүүдийг импортолж, Монгол улсынхаа хэрэглэгчдэд хамгийн найдвартай тээвэрлэлтээр тээвэрлэн, өөрийн агуулахад хадгалан, стандарт хэмжилзүйн газрын баталгаатай түгээлтээр түгээсээр ирлээ. Түүнчлэн бүтээгдэхүүнээ чанарын баталгаатай хүргэх үүднээс хөндлөнгийн хяналтын лаборатори болох “Амбер” ХХК-иар шинжлэн баталгаажуулж байна.

Хадгалалт

Бид чанар, стандартын шаардлага хангасан өөрийн агуулахуудад газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалдаг бөгөөд шатахууныг хүлээн авахаас хэрэглэгчид хүрэх хүртэлх хадгалалт, ачилт, буулгалт, тээвэрлэлтийн бүхий л шат дамжлагыг технологи, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан мэргэжлийн баг гүйцэтгэж байна.

Борлуулалт

 
Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа л шатахууныг уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, зам барилга, засвар арчлалт, барилга, авто тээвэр гэх мэт улс орны хөгжил дэвшилд тэргүүлэгч салбаруудад нийлүүлж, жилээс жилд борлуулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Тээвэрлэлт


Шатахууныг хэрэглэгч, харилцагчдадаа найдвартай, хурдан шуурхай хүргэх зорилгоор шатахуун тээврийн мэргэшсэн даатгал бүхий компаниудтай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулан шатахуун тээвэрлэлтийн ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.