Мэндчилгээ

Манай компани нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл газрын тосны бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

Манай хамт олон ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг импортолж, Улаанбаатар, Дархан хот дахь өөрийн эзэмшлийн 12.0 мянган тонн хүчин чадал бүхий газрын тосны бүтээгдэхүүний үндсэн 3 агуулахаас Монгол улсынхаа газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний тодорхой хувийг ханган ажиллаж байна. 

Манай найдвартай хөрөнгө оруулагчид, харилцагч, хэрэглэгчид, мөн ажилсаг, эвсэг, нөхөрсөг хамт олны бүтээлч хөдөлмөрийн үр шимээр компанийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж, улс орныхоо хөгжилд зохих хувь нэмэр оруулсаар байна.

Манай компанийг үүсгэн байгуулагдсан үеэс өнөөг хүртэл хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, харилцагч, үйлчлүүлэгчид та бүхэндээ компанийхаа хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлье. 

Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна.

Манай уриа

Хүрэх алсыг хамтдаа хүчээ нэгтгэн бүтээцгээе.

Алсын хараа

Газрын тосны салбарын тэргүүлэгч хамт олон болно.

Танилцуулга

Манай хамт олон газрын тосны бүтээгдэхүүн импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсад чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн импортолж, газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд өөрийн байр суурийг бий болгож, Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготойгоор байгуулагдсан.

Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн манай компани ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнүүдийг импортолж, Монгол улсынхаа хэрэглэгчдэд хамгийн найдвартай тээвэрлэлтээр тээвэрлэн, өөрийн агуулахад хадгалан, стандарт хэмжилзүйн газрын баталгаатай түгээлтээр түгээсээр ирлээ. Бид Улаанбаатар хот болон Дархан хотод нийт 12.0 мянган тонн хүчин чадал бүхий газрын тосны бүтээгдэхүүний өөрийн агуулахтай. Компани газрын тосны салбарын мэргэжлийн чадварлаг, залуу боловсон хүчнээр ажлын баг бүрдүүлэн ажиллаж байна.

Манай компани харилцагч, үйлчлүүлэгч та бүхнийхээ хэрэгцээнд чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлж, хурдан шуурхай, соёлч боловсон үйлчилгээг хүргэхийг эрмэлзэн ажиллаж байна.

Үнэт зүйлс

Хэрэглэгч хаан

Хурдан шуурхай үйлчилгээгээр хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангана.

Чанар стандарт

Чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг тасралтгүй найдвартай нийлүүлнэ.

Ёс зүй

Хэрэглэгч, харилцагчдынхаа итгэлийг дааж, үнэнч шударга, ёс зүйтэй ажиллана.

Манай давуу талууд: